~Монгол бүсгүй Виржиниа мужийн “шилдэг үл хөдлөхийн зууч”-аар шалгарчээ~
Америкийн зүүн эргийн Washington DC, Виржиниа болон Maryland мужид ажилладаг Б.Инга хэмээх монгол бүсгүй Виржиниа мужийн хамгийн шилдэг үл хөдлөхийн зуучаар шалгарчээ. Виржиниа мужид Америкийн улстөрчид болон нэр хүндтэй бизнес эрхлэгчдийн шигүү суурьшдаг аж.
Тэрээр АНУ-д 19 настайдаа очсон бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарт реалтераар ажиллаад таван жил болж байгаа ажээ. Тэрээр зөвхөн реалтерийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хүмүүст хэрхэн амжилттайгаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах талаар хичээл заадаг байна.
Б.Инга 800 гаруй реалтерүүдээс үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл болон борлуулалтаараа манлайлж шилдгээр шалгарчээ.