Орон нутгийн төсвийн орлогын бүрэлдэхүүн хэсэг болох газрын төлбөрийн ногдуулалт, төлөлт, Газрын албаны ЛМ програм, Татварын албаны ТУНСистемээс хэрхэн уялдан төлбөрийн даалгавраар үнэн зөв үүсч байгаа эсэх, төлбөрийн ногдлын давхардлын яаралтай арилгах, төлбөрөө төлөөгүй иргэн, хуулийн этгээдийг зохих хуулийн дагуу цуцлах хүртэл арга хэмжээг авч өнөөдрийн байдлаар тасарч байгаа орлогын нэр төрлийг бүрэн төсөвт төвлөрүүлэх тал дээр анхаарч ажиллах тухай аймгийн Газрын албаны бүх албан хаагчдыг байлцуулан аймгийн Засаг дарга С.Насанбат газар дээр нь асуудалтай танилцан үүрэг чиглэл өгөв.
Уг уулзалтад төсвийн орлого талаас Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, орлогын ахлах мэргэжилтэн З.Мөнгөнцэцэг, Татварын хэлтсийн дарга Ж.Баярт-од, Татварын орлогын тасгийн дарга, ТУАБ Д.Гантөмөр, ТУБ Ц.Оюунбадам,ТУБ Б.Отгонбаяр нар мэдээллээр ханган оролцов