osoldson-galt-tereg-2018

Галт тэргэнд осолдсон зорчигчдод 300.000 мянган төгрөг олгоно

~Галт тэргэнд осолдсон зорчигчдод  300.000 мянган төгрөг олгоно~

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох гэнэтийн хүчтэй аадар борооноос үүссэн үерийн улмаас Улаанбаатар-Сайншандын чиглэлд аялж явсан суудлын 286-р галт тэрэг 2018 оны 8 дугаар сарын 12-ны өглөө замаас гарч осолдсонтой холбогдуулан осол болох үед тус галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигчид, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажиллагсад тус бүрт 300.0 /гурван зуун/ мянган төгрөгийн нэг удаагийн тусламж олгохоор “Ган зам даатгал” ХХК шийдвэрлэсэн болно.

Тусламжийг УБТЗ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн зорчигчдын жагсаалтыг үндэслэж олгох тул тус галт тэргэнд сууж явсан нийт зорчигчид өөрийн зорчих эрхийн тасалбар, иргэний үнэмлэх, албан үүргээ гүйцэтгэж явсан хүмүүс албан байгууллагынхаа тодорхойлолт, ажлын үнэмлэхийн хамт “Ган зам даатгал” ХХК-д хандана уу.

Хаяг: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж 45/3, “Одод” цогцолбор-201 тоот

Холбоо барих утас: (21) 242667, (21) 242668

И-мэйл: [email protected]

Осол гарсан өдөр гэмтэл бэртэл авч, төв, орон нутгийн эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст дээрх 300.0 /гурван зуу/ мянган төгрөгийн тусламжийг газар дээр нь бэлнээр шуурхай олгоод байна.

Үүнээс гадна, энэ ослоос гэмтэл бэртэл авсан зорчигчийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг холбогдох материалыг үндэслэн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаа, хувь хэмжээгээр тооцон олгоно.

“Ган зам даатгал” ХХК

Leave a Reply