Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

Гол, мөрний уртын дагуу мөсний зузаан энэ сарын 1-ний байдлаар харилцан адилгүй байгаа тул, мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулав.

Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэг болох тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгаар мөсөн дээгүүр зорчихгүй байхыг зөвлөж байна.

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад долоон удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгджээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн