Даян дээрхийн агуйгаар аялацгаая

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 35 км-ийн зайд Үүрийн голын баруун цутгал Дээрх голын дунд хавьд, зүүнээс нийлэх хавцал байрлах Даян дээрхийн агуйн  амсар нь Номхон уулын дунд орчим зүүн урагш  хандсан  том дөрвөлжин хаалга хэлбэртэй байгалийн цогцолборт газар юм.

dayn deerhiin agui

   Агуй том жижиг гурван амтай. Агуйн том ам 3х4 метрийн хэмжээтэй, нөгөө хоёр нь түүнээс бага юм. Агуй орчмын  уул нь шохойн чулуулаг юм.

dayn deerhi-aguin amАгуйн их ам дотор талдаа 1 метр орчим өндөр чулуун босготой, босгыг давж ороход  төвөгтэй учир зориуд  чулуун шат тавьсан байдаг.

Уг босгыг  давангуут 7 метр орчим өргөнтэй , 15 метр өндөр дөрвөлжин хэлбэртэй  том хөндий тасалгаа байна. Үүнээс өнгөрмөгц  эхний тасалгаанаас  нарийхан нам боловч урт, тал тал тийш олон хонгилтой тасалгаа байна.

Энэ хоёр тасалгаа  нийт урт 32,5 метр болно. Хоёр дах тасалгааны эцэст  эгц дээш өгсөж ордог  хоёрдахь давхрын тасалгаа байрладаг.  Үүн рүү орохын тулд тусгай модон шат  хэрэглэдэг. Агуй нэгдүгээр  давхраас хоёрдугаар давхар хоёрын хооронд  босоо зай 14,7 метр өндөр орчим тогтоцтой.

Хоёрдугаар  давхрын том тасалгаа нь  баруун  хойш чиглэсэн 4 метр өндөр, 3-5 метр өргөн 24 метр урт юм. Эл тасалгаанд олон жижиг хонгил тал тал тийш салбарласан байдаг.

dayn deerhi-gauin am

Эл тасалгааны  шалан талын хэсэг гүн худаг мэт жижиг нүхтэй, гурван том баганатай.

Энэ нь шил мэт тунгалаг өнгөтэй. Нэгийг нь хүмүүс зориуд хугалсан байна. Энэ тасалгаанаас  зүүн өнцөгт 2 метр өндөр нарийн  босгыг давж, нүүхээр шургаж буугаад нарийн хонгилоор явсаар  дараагийн тасалгаанд орно. Эл тасалгаанаас  агуйн мухар хүртэл том жижиг найман тасалгаа байдаг.

Агуйн мухарт хана дээврээс нурсан хад чулуу байдаг. Үүнийг нутгийнхан цагаан асга гэдэг. Энэ нь нилээд сүүлийн үед нурсан. Түүнээс цааш үргэлжилж хил гардаг байсан тухай нутгийн хүмүүс ярьдаг. Агуйн амнаас  энэ хүртэл агуйн 170 метр орчим гэж судлаачид тогтоосон.

agui

Агуйд хүмүүс орохдоо лаа барьж ордогоос агуйн хана тортог  хөө  болсон байдаг. Агуйн  аманд 2 метр өндөр чулуун овоо байдаг.

Эл агуйг 17 дугаар зууны үеэс судалж байжээ. Эрдэмтэн Ч.Дүвжир 1960-аад  онд нэлээд нарийн судалсан байдаг. Балганшаравдорж гэдэг хүн энэ агуйн тухай ном 1728 онд бичсэн гэсэн мэдээ байдаг ч ном нь олдоогүй байна. Даян дээрхийн агуйг эртнээс тахиж шүтэж  байжээ.

huwsgul-agui

1728 онд Балганшарав дорж  гэдэг лам Даян дээрхийн сан гэдэг магтаал зохиосныг  тахилга  үйлдэх үеэр уншдаг байв. Сайн ноён хан Намнансүрэн  өөрийн сангаас хөрөнгө зардал гаргуулан, Даян дээрхийн сахиусыг тахиулдаг байжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн