"Bedin 1"

Дэлхийгээс 30 сая жилийн гэрлийн зайтай шинэ жижиг галактик илрүүлжээ

Олон улсын одон орончдын баг жижиг галактик шинээр нээсэн тухай Европын сансрын агентлаг “Twitter” хуудсандаа мэдээлжээ.

Одон орончид дэлхийн тойрог замд байрлаж буй “Hubble” сансрын дуран ашиглан “NGC 6752” гэдэг оддын бөөгнөрлийн хамгийн эртний болон хамгийн бүдэг оддыг судлах явцдаа шинэ жижиг галактик илрүүлж, “Bedin 1” гэж нэрлэсэн байна.

Хэдэн тэрбум оддоос тогтсон уг галактик нь манай дэлхийгээс 30 сая жилийн гэрлийн зайтай хол оршдог аж.

“Hubble” сансрын дуранг дэлхий орчмын доод тойрог замд /570 орчим км/ 1990 онд оруулжээ.

Leave a Reply