deed-gazriin-togtool

Дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн үр дүнг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын хуралдаанаар Дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2019 оны жилийн эцсийн мэдээнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын дүнгийн танилцуулгыг нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хүргэв.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2019 оны жилийн эцсийн тайланг дүүргийн Засаг даргын зөвлөл болон байгууллагын даргын зөвлөлийн хуралд танилцуулсан тэмдэглэл, хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн танилцуулга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс хүргүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлсэн тухай тайлангийн хамт тогтоосон хугацаанд бүрэн ирүүлсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажилд хариуцлагатай хандаж, өгсөн зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажилласан байна.

Нийслэлийн Засаг даргын чиг үүрэгт хамааралтай тогтоол, шийдвэрүүдээс 2019 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд байршуулан, дээд газрын 72 тогтоол, шийдвэрийн 141 заалтад хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд 95.8 хувийн гүйцэтгэлтэй, “Бүрэн хэрэгжсэн” 100 хувь гэж үнэлэгдэв. Гүйцэтгэлийн үзүүлэлтийг 2018 оны жилийн эцэс, 2019 оны эхний хагас жилийн үзүүлэлттэй харьцуулбал 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үзүүлэлтээс 2.7 хувиар, 2019 оны хагас жилийн үзүүлэлтээс 16.6 хувиар тус тус ахисан үзүүлэлттэй байгаа аж.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, тайлан мэдээ мэдээллийг дахин сайн нэгтгэн дүгнэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Leave a Reply