olloo_mn_1426820443_Choijin_Lama_Ulan_Bator_149198611_958f1f4abd_o

Завханд буддын 36 сүмтэй

Завханы сүм хийдүүд өөрийн лам, санваартан, шүтэгч, итгэгчдийнхээ тоог жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор аймгийн ИТХ-д тайлагнах журамтай аж. Гэтэл өнөөдрийн байдлаар 2018 онд гаргасан журмыг мөрдөж нэг ч сүм, хийд тайлан мэдээллээ заасан хугацаанд нь өгөөгүй байна. 

Учир нь өнгөрсөн жилийн 12 дугаар сард аймгийн сүм хийдүүд “Завхан аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын хэлэлцүүлгийг зохион байгуулж иргэдээс гадны шашны урсгалыг аймагт оруулахгүй байхыг хүсчээ. Тус хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулж Улиастай сумын зургаан багийн иргэд, багийн ИНХ-ын болон байгууллагын дарга нар, гандан хийдийн лам нарын төлөөлөл, христийн “Итгэл цуглаан”-ы төлөөлөл 40 гаруй иргэн оролцож санал бодлоо нээлттэй ярилцжээ.

Энэ үеэр оролцогчид гадны гаж үйл ажиллагаа явуулдаг шашны урсгалыг аймагтаа оруулж ирэхгүй байх тал дээр хатуу байр сууриа илэрхийлж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид сүм хийдийн зөвшөөрөл олгохдоо шашны үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн сүм хийдээсээ санал авч байж зөвшөөрөл олгохоор болжээ. Ингэснээр шашны урсгал, хийдийн үйлчлүүлэгчдийн статисик судалгаа бодит гарна. Түүнчлэн Завхан аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын төслийн тавдугаар бүлэг буюу шийдвэрийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох гэсэн бүлгийг өөрчилж сүм хийдийн хориглох үйл ажиллагаа, сүм хийдийн зөвшөөрлийг цуцлах гэсэн хоёр бүлэг болгож нийт зургаан бүлэгтэй журам бий болгож  журамд цуцлах гэсэн нэр томъёо нэмж оруулах санал гаргажээ.

Aймгийн хэмжээнд буддын шашны 36 хийд байдаг бол христийн сүм байдаггүй, гэхдээ байнгын цугларалт явуулдаг 5 газар байдаг гэсэн албан бус судалгаа байдаг байна.

Leave a Reply