Марк, зоос, мөнгөн тэмдэгт, дугтуй цуглуулагчдын үзэсгэлэн гарч байна. Үүнийг “Эрдэнэт өв” ТББ санаачлан зохион байгуулав.
Үзэсгэлэнд “Монгол Шуудан” компанийн анхны дугтуй буюу 1959 онд гаргасан дугтуй, мөнгөн тэмдэгт, зоос зэрэг олон цуглуулга дэлгэжээ. Уг үзэсгэлэнд 12 хүний 9 төрлийн 1000 гаруй цуглуулга олны нүдийг хужирлаж байна.
“Эрдэнэт өв” ТББ нь өнгөрсөн жил Улаанбаатар хотод үзэсгэлэнгээ гаргах гэж байгаа цуглуулагчдын ховор, нандин цуглуулгуудаар үзэсгэлэн гаргасан бол энэ удаа илүү өргөн хүрээг хамарч марк, зоос, дугтуй, мөнгөний карт зэрэг есөн төрлийн сонин, содон үзмэрийг олон нийтэд танилцууллаа.