МИАТ ХК тийзний аппликейшн нэвтрүүлэв

МИАТ ХК нь Амадеус компанитай хамтран хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт гар утасны аппликейшнийг зах зээлд нэвтрүүлж байна. Та хэзээ ч, хаана ч нислэгийн тийз захиалах, нислэгийн мэдээлэл авах зэрэг олон төрлийн үйлчилгээг авах боломжтой болж байна.

Энэхүү аппликейшн нь доорх боломжыг танд олгоно.

– Нислэгийн тийз захиалах, худалдан авах

– Зорчигчын бүртгэл хийлгэх, аялах суудлаа сонгох

– Нислэгийн төлөв харах

– Нэмэлт тээшний мэдээлэл авах

– Аялалуудаа хянах

– Нислэгийн нөхцөл, журамтай танилцах
Та дотоодын банкны төгрөгийн карт (Хаан банкаас бусад) болон олон улсын Visa, Mastercard, JCB and Diners/Discover кредит картаар төлбөр гүйцэтгэж, нислэгийн тийз худалдан авах бололцоотой.

Энэхүү аппликейшн нь үнэгүй ба Google Play, iTunes-ийн AppStore-оос тус тус татаж авах бөгөөд дэлгэрэнгүй заавартай танилцахыг хүсвэл доорх линкээр орно уу.

https://www.miat.com/pagecontent.php?pageId=186&lang=mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн