ОХУ-ын Улаан-Үд хотод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нөөс энэ сарын 5-ны хооронд “Орос-Япон ЕвроАзийн” балетын анхдугаар тэмцээн болж, Монголын балетын жүжигчид найман медаль хүртжээ.
Энэхүү тэмцээнд УДБЭТ-ын балетын жүжигчид эх орноо төлөөлөн оролцож, сонгодог бүжгийн төрөлд балетчин Д.Даваадорж, Б.Марал нар алтан медаль, Х.Галтулга мөнгө, үндэсний бүжгийн төрөлд Х.Галтулга, Б.Мөнхжин нар мөнгөн медаль хүртсэн байна.
Мөн Монгол Улсын консерваторын сурагч Энхжин, Лхагвасүрэн, Долоонням алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.
Монголын балетын жүжигчдийн ур чадвар олон улсад ахиж байгааг олон улсын шүүгч, мэргэжилтнүүд үнэлжээ.