Валентиний өдөр буюу хайрын баярын түүхтэй танилцсан маань монголчуудын хувьд 1995 он. Тухайн үед шинийг сэдэж шоу маягийн юм зохион байгуулж дадшаад байсан хэдэн залуусын нэг нь гадаадад тэмдэглэдэг “Гэгээн Валентиний өдөр” гэж хайртай хосуудад зориулсан баяр байдаг гэнэ. Энэ тухай сайн олж мэдээд Монголдоо хийе гэсэн саналыг гаргасан гэдэг.
Лам Валентин үхэх ялыг ч үл тоон үнэнч хайрыг батлан зарласан. Ламыг энэ хайр сэтгэлийг тунхагласных нь төлөө дугаар оны хоёрдугаар сарын 14-нд цаазаар авхуулсан гэдэг. Үүнээс хойш дэлхий нийтээрээ энэ өдрийг гэгээн хайрын өдөр хэмээн тэмдэглэдэг болсон билээ.
Сийрүүлбэл, Залуу хос амьдралын зөрүүнээс болоод хайр сэтгэлтэй боловч хоорондоо гэрлэх боломжгүй болсон. Тэд сайхан сэтгэлт лам Валентин дээр очин гэрлэлтээ баталж өгөхийг хүссэнээр Гэгээн Валентиний өдрийн түүх эхэлсэн гэдэг.
Харин манайд Валентинийг “импортлох” энэ ажилд 102.5 радио, “Чиний зураг” сонины эрхлэгч Ч.Булгантамир нар их идэвхтэй оролцсон аж. Энэ талаар Хашир Анжгай өөрийн блогтоо дэлгэрэнгүй бичсэн юм.
Залуус гудамжнаас урт төмөр олж нугалан зүрх хэлбэртэй болгож ёлконы гэрлээр хүрээлэн тайзаа чимэглэж. Мөн буфет ажиллуулвал илүү ашиг олох магадлалыг тооцоолж зүрхэн хэлбэртэй хайрцаг бүхий Хятад шоколад, лаазтай ундаа тавьчихлаа. Вино ч байсан гэдэг.
Ингээд 100 гаруй билет зарагдаж шоу амжилттай болжээ. Энэ цагаас хойш Валентиний өдөр монголчуудын хувьд бараг уламжлалт баярын зиндаанд хүрч нутагшсан юм гэдэг.