МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД баасан гараг хүртэл үргэлжилнэ

Энэ сарын 1-8-ны өдрүүдэд музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Энэхүү үйл ажиллагаа нь соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой юм.

“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд музейнүүд 10 аас доош насныханд үйлчлэхгүй байх, үзвэрийн танхимын цэвэрлэгээ үйлчилгээг хоёр цаг тутамд хийж, агаар сэлгэх арга хэмжээ авахаар болсон байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн