МЭДЛЭГТ ДУСАЛ НЭМЭР: Цайны газар байгуулахад юу хэрэгтэй вэ?

Би цайны газар нээх гэсэн юм. Ямар бичиг баримт бүрдүүлэх болон бусад зүйлийн талаар зөвлөгөө өгөөч?

 

“Хүнсний тухай хууль”, “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”, “Эрүүл мэндийн тухай хууль” зэрэг хууль тогтоомжийн дагуу нийтийн хоолны газрууд болон хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө болон үйл ажиллагаа явуулах явцдаа хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг технологи, стандарт, эрүүл ахуйн шаардлагын дагуу эрхлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, эрүүл ахуйн аюулгүйн шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулсан байх шаардлагатай байдаг.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг гаргуулахад дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

– Урьдчилсан хяналт хийлгэсэн баримт бичгийн бүрдэлт, улсын комисст авсан тухай акт /Шинээр нээж ажиллуулж байгаа газар, 2 давхраас дээш барилга, орон сууцны барилгад бол Нийслэлийн Засаг даргын захирамж гэх мэт/

 

– Ажлын байрны технологийн байгуулалтын план зургийг гаргасан байна.

 

– Ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан шинжилгээнд хамруулж, тэмдэглэгээ хийлгэсэн дэвтэртэй байх

 

– Техникийн нөхцлүүд/Дулаан хангамж, усан хангамж, бохир зайлуулах нөхцөл, хог хаягдлын гэрээ/

 

– Байгалийн болон ердийн гэрэлтүүлэг, ердийн болон зохиомол агааржуулалтыг шийдсэн байдал

 

– Ажлын байрны өрөө тасалгааны хангамж, хүрэлцээ, зохион байгуулалт шал, хана, таазны өнгөлгөө, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангасан байх

 

– Хүнсний бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын дүгнэлт баталгаажилт /Импортын болон дотоод үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээ хийлгүүлж, гаргуулсан улсын байцаагчийн дүгнэлт/

 

– Нийтийн хоолны газрын нэгж, тоног төхөөрөмжийн хангамж хүрэлцээ, ногдох талбайн хэмжээ зэрэг шаардлагуудыг хангасан байна.

 

Дээрх шаардлагуудыг хангасны дараа мэргэжлийн хяналтын байгууллагад хандан ажлын байрны дүгнэлт гаргуулахаар өргөдөл гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана.

 

Аж ахуйн нэгжийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

Үйлчилгээ явуулах ажлын байрны холбогдох бичиг баримт /түрээсийн гэрээ, шинээр баригдсан барилга бол улсын комисс хүлээж авсан акт/

Ажиллагсдын мэргэжлийн үнэмлэх

Ажлын байр /нийтийн хоолны үйлчилгээний зориулалтаар баригдсан байх/

“Хоолны газрын үйлчилгээ” MNS 4946:2000 стандартын шаардлагыг 85-аас дээш хувьтайгаар хангасан эсэхийг гэрчилсэн бичиг баримтыг хавсаргана.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн