coronavirus-teewriin-towchoo

Найман товчооноос коронавирусын сэжигтэй тохиолдол илрээгүй

Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжийн дагуу нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт, тандалтын ажлыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас НОБГ, НМХГ, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.

2020 оны хоёрдугаар сарын 09-ний 08:00 цагаас 10-ны 08:00 цагийн байдлаар, нийслэлийн шалган нэвтрүүлэх найман цэгээр 11.498 тээврийн хэрэгсэл, 48.108 зорчигч нэвтэрсэн байна. Одоогоор сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Уг ажил нь нийтийн тээврийн хэрэгслүүдийн халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих, тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх, эрүүл мэндийн тандалт, хяналт хийх зорилготой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Leave a Reply