soronzon khad-selenge

Соронзон хадны гайхамшиг

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Соронзон хад нь Монголдоо төдийгүй дэлхийд ховорхон тогтоцтой хад юм.

Эрт үеэс шүтэн биширч ирсэн бөгөөд уламжлалт анагаах ухаанд ч хэрэглэж иржээ. Нутгийн ардууд Соронзон хаданд ирж үе мөч, гар хөл, нуруу бөөрний өвчингөө засдаг байна.

Цус харвасан хүн хүртэл эмчилгээ засал авдаг гэдэг. Ингэхийн тулд Соронзон хадан дээр хэвтэх, суух, ойр орчмын шороогоор биеэ булах, хажууд нь урсах Төмөртэйн голоос ундаалах зэргээр өөрөө өөрсдийгөө эмчилж иржээ.

Энэхүү хад нь харахад бусад хадтай адил энгийн харагддаг ч дэргэд нь очоод ямар нэгэн төмрийн зүйл хүргэхэд соронздон татаж аван өөртөө наалдуулдаг.

soronzon khad

Цаг зүүсэн хүн очвол цаг нь зогсдог байна

Энэ хаданд үнэхээр их байгалийн хүч энерги байгаа ажээ. Сүүлийн үед Соронзон хад олны анхаарлын төвд байгаа Төмөртэйн ордын гол цөм хэсэгт байрладаг тул цаашид олборлолт хийгдвэл сүйтгэгдэн үгүй болох аюулд тулаад байгаа ажээ.

Дэлхийд тун цөөхөн байдаг соронзон орон хүчтэй үүсгэх чадалтай байгалийн хад Монгол орны маань нэгэн бахархал яахын аргагүй мөн.

Уг Соронзон хадны доогуур Төмөртэй гол урсана. Харамсалтай нь  соронзон хаднаас ердөө 1 километр хүрэхгүй зайд хэдэн жилийн өмнөөс ашигт малтмалын хайгуул, олборлолт хийгдэж эхэлжээ.

Leave a Reply