Судлаач оюутнуудын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд “Судлаач оюутан 2019” эрдэм шинжилгээний бага хурал “Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг биологийн олон янз байдлын хамгаалал” сэдвийн хүрээнд энэ сарын 8-нд гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Экологи-Биологи-Байгаль хамгааллын чиглэлээр хээрийн судалгааны ажилд оролцсон оюутнуудын судалгааны ажлыг чиглүүлэх, үр дүнг хэлэлцэх, туршлага солилцох, дэмжих зорилготой уг хуралд МУИС, ХААИС болон Монгол Улсын боловсролын их сургуулийн бакалавр, магистрын түвшний оюутнууд оролцжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн