melanist

Сүүлийн 100 жилд үзэгдээгүй хар ирвэс биологичийн дуранд өртжээ

Африкийн Кени улсын биологич Ник Пилфорд 2018 оноос ирвэс амьдардаг нутаг дэвсгэрээр хэд хэдэн камераа байрлуулж, ажиглалт хийж эхэлжээ.

Үүний үр дүнд дэлхийд нэн ховор “меланист” хар ирвэсийг өнгөрсөн оны сүүлчээр дурандаа буулгаж чадсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард ирвэсийн зургийг анх удаа Африкийн Экологийн сэтгүүлээр дамжуулан олонд дэлгэсэн байна.

Тэрхүү хар ирвэс нь залуу, эм ирвэс байсан бөгөөд дуранд өртөх үедээ эхтэйгээ хамт явж байжээ. Харин эх нь жирийн өнгөтэй байсан аж.

Меланизм гэдэг нь албинизмын эсрэг утгатай бөгөөд аливаа амьтны арьс, эсвэл үсийг хар толбо, өнгөтэй болгодог генийн өөрчлөлтийн үр дүн юм.
black leopard

Меланист хар ирвэсүүдийг Африкийн Кенид байдаг гэж ярьдаг байсан ч шинжлэх ухаанаар тогтоож, огт нотлоогүй байжээ.

Тэгвэл биологичийн дуранд буусан энэхүү хар ирвэсийн зураг нь ийм төрлийн амьтан Африкт олон жилийн турш байсаар ирснийг нотолж буй томоохон баталгаа болов.

Ийм төрлийн меланист ирвэс хамгийн сүүлд 1909 онд Аддис-Абебад үзэгдсэн бөгөөд зураг нь АНУ-ын Вашингтон хот дахь Байгалийн түүхийн музейд хадгалагддаг байна.

 

Leave a Reply