Тэмээн чулуун агуй дахь “Аварга могой”

Монгол орны үзэсгэлэнт газрууд хийгээд гайхамшигт соёлын өв, домог түүхэнд мөнхөрөн үлдсэн түүхэн дурсгалт газар орнуудын тухай сонирхолтой баримтуудаас үргэлжлүүлэн танилцуулж байна.

“Өвөл ам нь цантдаг учир дотор нь аварга могой бий”  хэмээн нутгийнхан эрт үеэс ам дамжин ярьсаар ирсэн “Тэмээн чулуун агуй”

Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн Тэмээн чулуун уулын ар хажууд өвлийн улиралд амсар тал нь цантдаг нүхэн агуй бий.  Эл агуйд Их газрын чулууны хадан хясаанд авиралт хийсэн багийнхан 1959 оны 8 дугаар сарын 2-ны  өдөр анх хөл нэвтэрч байжээ.

Агуйн ам нь 2 метрийн голчтой, доошоо ороход 6 метрийн голчтой болж өргөссөн ба 60 метрийн гүнд дөрвөн ханатай гэрийн буурь шиг талбайтай, шал шиг тэгш ёроолтой байжээ.

Хамгийн хачирхалтай нь:

Агуйд дан зөөлөн чулуу байсан бөгөөд тэрхүү чулуунаас эмтэлж гадагш гаргаж тавихад том жижиг ямар ч хэмжээтэй байсан нар, салхины нөлөөгөөр хоромхон хугацаанд ердийн чулуу шиг болон хувирч байжээ 

temeen agui

Агуйн гүнд дөрвөн ханатай гэрийн буурь шиг талбайтай, шал шиг тэгш ёроолтой байжээ.

“Өвөл ам нь цантдаг учир дотор нь аварга могой бий”  хэмээн домог мэт яриа өрнүүлдэг нутгийнханы хэлснээр уулчид агуйн ёроолд хүрч байдлыг сайтар судалж, вааран савыг байрлуулан үлдээж, эл нүхэнд аварга том амьтан юм уу, аварга том могой байдаггүйг нотолжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн