Төвдөөс олдсон яс 160.000 жилийн тэртээх хүн төрөлхтний өвгийнх

Хүн төрөлхтний өвөг дээдэс Хомо сапиенсээс гадна Неандерталь, Денисовын хүн зэрэг хүний өөр төрөл зүйлүүд эрт цагт амьдарч байгаад устсан гэдэг.

Орчин үеийн хүний өвөг дээдсийг ирэхээс өмнө олон арван мянган жилийн турш Ази тивд амьдарч байсан гэж эрдэмтдийн үздэг Денисовын хүний үлдэгдэл зөвхөн Сибирийн Денисов нэртэй агуйгаас олдсон байдаг.

Тэгвэл хэсэг эрдэмтэд анх удаа Денисовын хүний үлдэгдлийг өөр газраас, тодруулбал Төвдийн уулсын агуйгаас олсноо зарлажээ. Төвдийн уулсын 3,280 метр өндөрлөгт орших Байшия Карст нэртэй агуйгаас олдож байсан эрүүний доод ясыг Денисовын хүнийх болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Денисовын хүмүүс Ази тив даяар, тэр дотроо өндөр уулсын эрс тэс уур амьсгалтай орчин нөхцөлд амьдарч байсныг баталж байна. Бас Хималайн уулсын оршин суугчид хэрхэн хүчилтөрөгчийн хомсдлыг тэвчих онцгой чадвартай болсон нь тодорхой болж байна.

Сүүлийн үеийн технологиор насыг нь тогтооход 160,000 жилийн өмнөх гэж гарсан гэнэ. Денисовын хүмүүсийг одоогоос 50,000 орчим жилийн өмнө устаж үгүй болсон гэж эрдэмтэд үздэг юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн