uws-baynolgii-olymp-zowlol

Увс, Баян-Өлгий аймгийн “Олимпийн зөвлөлийн удирдах ажилтны сургалт боллоо

Монголын үндэсний олимпийн хороо(МҮОХ)-ноос Увс, Баян-Өлгий аймгийн “Олимпийн зөвлөлийн удирдах ажилтны сургалт”-ыг энэ сарын 7-нд Улаангомд зохион байгууллаа.

Тус сургалтад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Увс, Баян-Өлгий аймгийн Олимпийн зөвлөл, Олимпийн танхимуудын удирдах ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын багш нар зэрэг нийт 50 гаруй ажилтан хамрагджээ.

Уг сургалтыг МҮОХ, Монголын үндэсний олимпийн академи(МҮОА)-аас хамтран, Монгол Улсын нийт eрөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж буй “Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг эрчимжүүлэх, Олимпийн зөвлөл, Олимпийн танхимуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, Спорт-Олимпизм, Олимпийн боловсролын ач холбогдол, цар хүрээ зэрэг сэдвээр зохион байгуулсан юм.

Үүнээс гадна МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Улаангомын ЕБС-иудын олимпийн танхимын үйл ажиллагаатай танилцаж, болзолт уралдааны хүрээнд аялах цомыг гардуулж, сурагчидтай уулзалт, ярилцлага хийжээ.

Leave a Reply