~Улсын хэмжээнд шүлхийн вакцинжуулалт 80 хувьтай байна~
ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбооноос шүлхий өвчнөөс сэргийлэх II ээлжийн 4 сая тун вакцин нийлүүлсэн.
Уг вакцинаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь, Төв, Улаанбаатар гэсэн 15 аймгийн 99 сум, дүүргийн 6 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн юм. Вакцинжуулалтын гүйцэтгэл 17-96, улсын хэмжээнд 80 хувьтай байна.
~Улсын хэмжээнд шүлхийн вакцинжуулалт 80 хувьтай байна~
Одоогоор Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт өнгөрсөн сарын 26-нд бог малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн. Тиймээс Өгийнуур сумын болон зэргэлдээ сумдын млыг вакцинжуулж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.