Хууль бусаар ЦООХОР ИРВЭС гаргах гэж байсныг илрүүлжээ

Цоохор ирвэсийг “prius 30” авто машинаар тээвэрлэж явсан иргэн И, Х нарыг Сонгинохайрхан дүүрийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн шалгаж байна.

Цагдаагийн ерөнхий газраас “Сар шинэ 2019 ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн товчоод болон хилийн боомтууд дээр хяналт шалгалтыг өндөрүүлэн ажиллаж байгаа.

Шалгалтаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоогоор хууль бусаар  цоохор ирвэсийг тээвэрлэн гаргах гэж байсныг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.

tsoohor irwes

“Эмээлт” товчоогоор хөлдөөсөн цоохор ирвэс гаргах гэж байгаад баригджээ

 

Цоохор ирвэсийн тухай товчхон мэдээллээс: 

  1. Монгол улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.
  2. Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг.
  3. Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой.
  4. Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг.
  5. Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.
  6. Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.
  7. Цоохор ирвэс нь 14 метр хүртэл хол үсрэх чадвартай.
  8. Цоохор ирвэс 10-13 насалдаг.
  9. Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг.
  10. Гүем 2 нас хүртлээ эхийн хамт амьдардаг.
  11. Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.
  12. Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.
  13. Цоохор ирвэс хүн рүү дайрдаггүй.
  14. Цоохор ирвэс өндөр уулын экосистемийн эрүүл байдлыг хадгалагч гол амьтан юм.

Дэлхийд нэн ховордсон ан амьтанг агнах, хууль бусаар тээвэрлэх, худалдаалах зэргээр хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай  болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм.

 

 

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн