Хөвсгөл нуурын “Хөх сувд 2019” мөсний баярыг ирэх гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Сүүлийн жилүүдэд олон улсын фестиваль болон өргөжсөн Далай ээжийн мөсний баяр 19 дэх жилдээ болох бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамр хамтран зохион байгуулах юм байна.
Мөсний баярын үеэр дотоод, гадаадын жуулчдад зориулсан уралдаан тэмцээн болохоос гадна урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэргийг олон нийтэд сонирхуулах ажээ.
Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуур бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин техникийг нэгдсэн зогсоолд тавьж, мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргах юм байна.
“Хөх сувд 2019” мөсний баярт
- Мөсөн шагайн, мөсөн дээр дамар түлхэх тэмцээн
- Унадаг дугуйн уралдаан, сүмо бөхийн тэмцээн, хоолны шоу, морин чарганы парад
- Тэшүүр, мөсөн тэшүүрийн олс таталт тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт
- Гадаад, дотоодын жуулчдын “Монгол 100” мөсөн дээрх 500 метрийн марафон зэрэг олон тэмцээн уралдаан, үзүүлэх тоглолт болох аж.