Цахилгаан эрчим хүчний бригадууд 24 цагаар ажиллаж байна

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлан, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн хэрэглээний тарифыг тодорхой хязгаартайгаар 100 хувь хөнгөлсөнтэй холбогдуулан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, гэмтэл тасралт гарсан үед цахилгаан хангамжийг түргэн хугацаанд сэргээх зорилгоор ажлын бус өдөр болон шөнийн цагаар ажиллах шуурхай ажиллагааны нэмэлт бригадууд энэ сарын 25-наас ажиллаж эхэллээ.

~Цахилгаан эрчим хүчний бригадууд 24 цагаар ажиллаж байна~

Баруун болон Зүүн түгээх төвүүдээс гарч буй нэмэлт бригадууд нь шугам сүлжээ тоноглолд гарсан гэмтэл саатлыг богино хугацаанд сэргээн засварлах, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн бригадууд хэрэглэгчдийн дуудлагыг барагдуулах үүрэгтэйгээр ирэх оны хоёрдугаар сарыг дуустал 24 цагийн турш ажиллана.

Түүнчлэн цахилгаан эрчим хүчний өвлийн их ачаалал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь шугам сүлжээ тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангахад онцгой анхаарч, нийт ажилтныг сахилга хариуцлагын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын бусад арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн