Эртний судрыг төрийн хамгаалалтад авчээ

Одоогоос 800 жилийн өмнө бичигдсэн эртний Еврей судрыг Туркийн өмнөд нутгийн Диярбакыр хотод хууль бус наймаачдаас хураан авчээ. Энэ тухай орон нутгийн албаныхан пүрэв гарагт мэдээлэв.

Дундад зууны үед хамаарах уг судрыг худалдаалах гэж байсан дөрвөн гэмт этгээдийг үйлдэл дээр Туркийн хууль бус наймаатай тэмцэх газрын албан хаагчид баривчилжээ.

Шашны дүрс зурагтай, арьсан 22 хуудастай энэхүү судрыг төрийн хамгаалалтад авсан байна. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн