Эх орончдын өдөр тохиож байна

1921 оны энэ өдөр буюу гуравдугаар сарын 1-нд Монголын улс төрийн анхны бүлэг болох МАХН-ыг байгуулж байсан билээ. Өдгөө энэ өдрийг УИХ-ын 2011 оны нэгдсэн чуулганы хуралдаанаар  Эх орончдын өдөр болгон тэмдэглэхээр хуульчилж баталсан.

eh oronchdiin udur

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалыг манлайлан удирдаж өнөөгийн үүх түүхтэй золгуулсан МАН-ын үүх түүхийг бүтээлцэж яваа ахмад дипломатууд үе үеийн гишүүд баярын хуралд ирлээ.  Эх орончдын өдрөөр 2018 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан намын шилдэг байгууллага, хороо, үүрүүдийг шалгарууллаа.

Энэ өдөр Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Мөн МАН-ын түүхт 98 жилийн ойн баярын өдрөөр 98 гишүүн шинээр элсч батламжаа гардан авлаа.

“Урвуулагч” хэмээн шороон гахай жилийн эхний барилдаан болох “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн