Японы Батлан хамгаалахын сайд БНХАУ-д улсад 10 жилийн дараа айлчилж байна

Японы Батлан хамгаалахын сайд Коно Таро БНХАУ дахь хоёр өдрийн айлчлалаа эхлүүлээд байна. Хятад улс Батлан хамгаалахын төсвөө эрс нэмэгдүүлж байгаа явдалд Токио тодорхой тайлбарыг авахыг эрзэлзэж байгаа юм.

Японы Батлан хамгаалахын сайд Коно Тарогийн БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлал лхагва гарагаас эхлээд байгаа юм. Японы Батлан хамгаалахын сайд Хятад улсад айлчлал хийж байгаа үйл явдал 10 жилийн дараа дахин тохиож байна.

Айлчлалын үеэр Коно Таро Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэтэй уулзалт хийх юм. Хятад улс сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын төсвөө эрчимтэй нэмэгдүүлж, байлдааны онгоц болон тээврлэгч онгоцуудыг Өмнөд Хятадын тэнгист шинээр байршуулсаар байгаа юм. Тэгвэл Японы Батлан хамгаалахын сайд Хятадын удирдагчдыг батлан хамгаалах төсөв болон армийн бүтээн байгуулалтынхаа талаарх илүү ил тод байхыг уриална гэдгийг “NHK” онцолжээ.

Токиогийн зүгээс БНХАУ батлан хамгаалахаа бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаагийнхаа шалтгааныг тодорхой тайлбарлахгүй, учир битгүүлэг байна гэж үзэж байгаа юм.

Японы Батлан хамгаалахын сайд Бээжин дэх Хятадын армийн анги, нэгтгэлтэй танилцах юм. Таро Коногийн Бээжин дэх айлчлал Хятад, Японы хоорондох итгэлцлийг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй гэж “NHK” дамжуулжээ.

эх сурвалж: mnb.mn

Tags :

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн