baigal orchin

Байгаль орчны салбарт 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгов

Монголын байгаль орчны салбарт Япон улсын Засгийн газраас 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар боллоо. 

Уг тусламжийн солилцох ноот бичигт өнөөдөр \2019.03.12\Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато нар гарын үсэг зурлаа.

Монгол, Япон улс Стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн тулд байгаль орчны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг тусгасан олон ажлыг хийж буйн нэг нь энэхүү арга хэмжээ юм.

japan butsaltgui tuslamj

Ингэснээр монгол орны экологийн системийг хамгаалах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн судалгаа хийх, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийг тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож байгаа аж. Мөн цэвэр усны хангамжтай уялдуулахаар Засгийн газар төлөвлөж байгаа гэнэ.

Япон Улсын Засгийн газар 1990 оноос хойш Монголд нийт 2.8 тэрбум ам.долларын зээл, тусламж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт 195 сая ам.долларын төслийн бус буцалтгүй тусламж олгож байжээ.

Leave a Reply