“Монгол тулгатны 100 эрхэм”-д О. Цагаанзам оролцоно

Халимагийн Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Бату Хасиков төрсөн өдрийг нь тохиолдуулан, туульч, “Ардын жангарч” Охийн Цагаанзамыг хүлээн авч уулзлаа. Баатуд овогт, Алтан гадас шагналт О.Цагаанзам гуай энэ жил 62 нас хүрч байгаа юм.

О.Цагаанзамыг өнгөрсөн оны намар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга урьж, Монгол орноор аялан, “Жангар” тууль хайлах хүсэлт тавьсан гэнэ.

Энэ завшааныг ашиглан “Монгол тулгатны 100 эрхэм” төсөлд О. Цагаанзам гуайг оролцуулхаар болжээ. Зураг авалт Халимагт болон Монголд явагдах аж. Ингээд Монгол тулгатны эрхэм нэгээр нэмэгдлээ.

Талийгаач, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч асан, Ардын уран зохиолч, төрийн шагналт, МУГЖ Б. Лхагвасүрэн орыг хэн залгах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн