ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Франкфуртын онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс КОРОНАВИРУС илэрч, халдвартай нь батлагдсан хүний тоо 41 боллоо. Турк улсын нэг иргэн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ.
Өчигдөр 5 лабораторид 307 хүнд шинжилгээ хийлээ. Үүргийн онгоцоор ирсэн 275, Дорнодоос тандалтын шугамаар хийсэн 6 хүнд коронавирус илрээгүй. Дачин Тамсагт ажилладаг жолооч халуурсан, сорьц авч шинжлэхэд коронавирус илрээгүй. Хоолой нь өвдөж, халуурсан байна.
~”COVID-19″-ын батлагдсан тохиолдол 41 боллоо~
Я.Буянжаргал, Нэгдүгээр сараас хойш улсын хэмжээнд 6184 хүн тусгаарлах байранд байснаас өнөөдөр 1043 иргэн тусгаарлалтад байна. 4-р сарын 30, 5-р сарын 1, 2-ны тусгай үүргийн онгоцоор 821 иргэн ирсэн. ХӨСҮТ-д эрсдэлтэй 45 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлагдсан.
Тусгаарлах байранд байгаа иргэдэд улсын хэмжээнд 135 эмч, мэргэжилтэн тусламж үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт 939 хүн гэрийн тусгаарлалтад байгаа ба өрхийн эмч нар хяналт тавьж буй юм.