sentii

“Game of Thrones”-ийн дөрөв дэхь сэнтийг олоод байна

Гал мөсний тулааны төгсгөлийн бүлэг цацагдахын өмнө “HBO” сувгаас нэгэн сонирхолтой уралдаан зарласан билээ. Кино багийнхан дэлхий даяар зургаан ширхэг төмөр сэнтий нууж, шүтэн бишрэгчиддээ 360 хэмийн видео бичлэгийн тусламжтайгаар олох даалгаврыг өгөөд байсан юм.

14 хоногийн хугацаанд зарлагдсан уг уралдааны ялагчид эхнээсээ тодорч 4 төмөр сэнтийг олоод байна. Тухайлбал эхний буюу “Ойн сэнтий”-г Английн Пазллвуудээс олсон бол “Умардын сэнтий”-г Шведийн нутагт нуусан байжээ.”Валярийн сэнтий” Бразил улсын Беберибе орчмоос олдож, дөрөв дэх сэнтийг Испаний Атиенза эрэгт орхисон байжээ.

Одоо үлдсэн хоёр сэнтийг олоход найман хоногийн хугацаа үлдээд байна.

 

Leave a Reply