erchim huch

Дарханчууд “Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ”-нд анхаарч байна

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар Эрчим хүчний зохицуулах хороо, Захирагчийн ажлын алба, Боловсрол соёл урлагийн газар, Номын анд ТББ хамтран “Эрчим хүчний хэмнэлт- Зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг өнөөдрөөс эхлүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.108-д “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, алдагдлыг бууруулах, инновацын түвшний шинэ техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого” болон Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Эрчим хүч хэмнэлтийг бий болгоход хүний нөөцийн чадавхыг дээшлүүлж мэргэшүүлэх, эрчим хүчний хэмнэлтийн талаар олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах, барилга байгууламжийн зураг төсөлд эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтыг зардал багатай шийдлийг тусгах, барилгын дулаан алдагдлыг бууруулах зэрэг арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна.

Иймд аймгийн Эрчим хүч хэмнэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх агуулга, арга зүй удирдлагаар хангах зорилгоор өнөөдрийн энэхүү сургалтыг Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг хамруулан явуулж байна. Энэхүү сургалт 2 өдөр үргэлжилнэ.

Сургалтад хамрагдсан дээрх сургагч багш нар өөрсдийн сургуулийн сурагчдад эрчим хүчний зохистой хэрэглээний талаарх ойлголтыг өгч эрчим хүч хэмнэх, дадал чадварыг сурагчдад багаас нь төлөвшүүлэхээр давуу талтай юм.

Дархан-Уул аймгийн ЗДТГ

Leave a Reply