Нийтийн хоолны салбарын орлого 2020 оны эхний хагас жилд 214.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.0 (5.3%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Үүнд баарны орлого 5.5 (63.6%) тэрбум төгрөг, гуанзны орлого 3.2 (20.4%) тэрбум төгрөг, кафены орлого 3.1 (16.9%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Зочид буудлын салбарын орлого 2020 оны эхний хагас жилд 70.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 45.5 (39.2%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Үүнд 3, түүнээс дээш одтой буудлын орлого 39.7 (45.3%) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудлын орлого 5.4 (20.9%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөллөө гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.