shaazan-temee

САЙН МЭДЭЭ: Хуримтлал үүсгэж буй хүүхэд бүрт ШААЗАН ТЭМЭЭ өгнө

Дэлхийн хуримтлалын өдрөөр хуримтлал үүсгэж байгаа хүүхэд бүрт Монголбанкнаас шаазан тэмээ бэлэглэнэ. Хэн нэгэнд мөнгөний хэрэгцээ гэнэтхэн шаардлагатай болох үе бий. Ийм тохиолдолд банк санхүүгийн газарт хандаж зээл хүсэх, эсвэл нэг нэгнээсээ мөнгө зээл авах асуудал үүсдэг.

Зарим банк санхүүгийн байгууллага иргэний хүссэн зээлийг шаардлага хангахгүй тохиолдолд олгохгүй ч тохиолдол их байдаг. Ийм бэрхшээлийг асуудал багатай туулахын тулд иргэн бүр хуримтлалтай байх нь хамгийн зөв шийдэл. Иргэн, өрх бүр цаашлаад аж ахуйн нэгж, улс орон ч гэсэн өөрийн хуримтлалтай байх нь зөв. Энэ нь дэлхийн эдийн засгийн савалгаа үүсэхэд валютын нөөцтэй байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар иргэдийн хадгаламж сүүлийн хоёр жилд 20 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

 

Leave a Reply