ХУД: 300 ортой амаржих эмнэлэг ашиглалтад орно

Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил өнөөдөр 80 хувьтай явагдаж байна.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд 300 ортой эмнэлгийг гэрээнд заасан хугацаанд буюу энэ оны 11-р сард ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх блокын дээврийн ажил дууссан, Е блокын барилгын ажил бүрэн дууссан, гадна цахилгааны дэд өртөөний 3 барилгын ажил, Гипсэн тааз, шал цутгалтын ажлууд, дотор инженерийн шугам сүлжээний далд монтажны ажлууд, салхивч болон сангийн шугам сүлжээний монтажны ажлууд,гадна инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайн тохижилт зэрэг ажлууд бүрэн дуусчээ.

Гадна фасадны ажил 80 хувьтай, лифтний угсралтын ажил эхэлсэн байна. Үндсэн барилгын ажил 80 хувьтай байгаа юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн