udirdah-ajiltnuudiin-zowlogoon

Өвөлдөө бэлтгэх нэг сарын аяныг дүүрэг, хороо бүрт хэрэгжинэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар мэдээлэл өглөө.Тэрбээр “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалттай Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилгын их засвар, ажлын явц 30% -тай, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн засварын ажлын явц 90%.-тай Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор засварын ажлын явц 100%,

~Өвөлдөө бэлтгэх нэг сарын аяныг дүүрэг, хороо бүрт хэрэгжинэ~

Энэрэл эмнэлгийн барилгын их засвар ажлын явц 70%-тай Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын вакум өрөөний засварын ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шат дараалсан ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Хүндрэлтэй зүйл одоогоор алга” гэв. Түүнчлэн дэлхийн олон улсад тархаад буй цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг танилцууллаа.

Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын хугацаатай аянаар иргэддээ сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, угаарын хйий мэдрэгчийг ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргийг нийт нутгийн захиргааны болон дүүрэг хороодын албан хаагчдад өгөв.

Leave a Reply