MO24

Дондогдулам хатны дурсгалт газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Амралт зугаалгын ногоон бүс байгуулах эхний зураг төслөөр Ц.Дондогдулам хатны шарил оршсон газраас зайтай ногоон төгөл байгуулж, мод тарьж, явган хүний зам талбай барих , музей байгуулах зэргээр төлөвлөсөн байна.

ШУА-ын Түүх, Археологийн хүрээлэнгээс Эх дагина Ц.Дондогдулам хатны шарил оршсон газарт  хайгуул болон малтлага судалгаа гэсэн хоёр чиглэлээр судалгааны ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил бунхнаас  тоосго, цутгамал шавар бурхан, сац, цаасны хэсгүүд, цутгамал шавар хүний толгой, цутгамал шавар бурхны хэлтэрхий зэрэг эд өлгийн зүйлс байсныг, дээжлэн Ц.Дондогдулам хатны үзэсгэлэнг нээж байв.

Тэдгээр эд өлгийн дурсгалт зүйлс нь ШУА-ны Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчдын судалгааны явцад бунхнаас авсан дээж юм байна.  Нийт 12 га талбайг хамарсан Эх дагина Ц.Дондогдулам хатны дусгалт газрыг 2015 онд үл хөдлөх соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэх улсын тооллогод бүртгэжээ.

Энэхүү түүх, соёлын дурсгалт газарт 2015 онд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас долоон айлд газар эзэмших эрх олгосон байсныг оршин суугчдын гомдлын дагуу 2018 онд газар эзэмших эрхийг цуцалж байв. Учир нь өнгөрсөн жилээс  зөвшөөрлөө авсан иргэд хашаа хатгах, хөрс хуулах зэрэг түүх, соёлынхоо эсрэг “гэмт хэрэг” үйлдэж эхэлсэн нь ийнхүү шүүмжлэл дагуулахад хүргэсэн аж.

Үеэс үед дамжсан аман яриа хууч домогт өгүүлснээр Ц.Дондогдулам хатныг нутаглуулсны дараа найман шарга морь сэтэрлэж үлдээснээр өнөөгийн Шаргаморьт хэмээх олны мэддэг газрын нэр бий болжээ. Эндхийн оршин суугчид,  ахмад үеийнхэн  Их хатны ариун дагшин газрын орчимд нутаглаж суурьшихыг цээрлэж хүндэлдэг байсан нь одоо ч хэвээр байгаа юм.

 

Leave a Reply