zuraach-Monhjargal-buteel

Монгол зураачдын анхны том амжилтыг Ж.Мөнхжаргал үзүүлээд байна

Зураач Ж.Мөнхжаргалын “Үдэш: Сар дэлхийг зүүдлэх үед” хэмээх уран зураг Тайванийн “Да Дүн урлагийн үзэсгэлэн-2019” наадмын усан будгийн төрөлд хоёрдугаар байр эзэлж, Монгол зураачдын хүртсэн анхны том амжилт боллоо.

Үүнээс гадна энэ жил хэвлэмэл уран зургийн төрлөөр З.Уянга, уран баримлын төрөлд Д.Отгонбаяр, гар урлалын төрлөөр А.Чогдгаваа нар тус тус уран бүтээлүүдээрээ эцсийн шалгаруулалтын шагналт байрыг эзэлсэн байна.

“Да Дүн урлагийн үзэсгэлэн” нь 1996 оноос хойш 24 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2002 оноос гадаад орны уран бүтээлчдийн бүтээлүүдийг хүлээн авч эхэлсэн аж.

Тус үзэсгэлэн усан будаг, тосон будаг, гэрэл зураг, уран баримал, гар урлал болон дижитал урлал гэх мэт нийт 11 төрлөөр зохион байгуулагддаг бөгөөд нийт шагналын сан нь 130 мянган ам.доллар юм.

Leave a Reply