48-tsag-kino-naadam-2019

ТАНИЛЦ: “48 цаг-Монгол 2019” кино наадмын шилдгүүд

Монголын киночдод хэдийн танил болсон “48 цаг” кино наадам өнгөрсөн долоо хоногт шилдгүүдээ тодрууллаа. Киночдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг залуу уран бүтээлчийг тодруулах, тэдэнд олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгох, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой тус наадам энэ удаад ес дэх жилдээ зохион байгуулагдсан юм.

48 цагийн дотор 4-7 минутын кино бүтээдэг тус наадмын шилдэг бүтээлээр “Талх 77” багийн “Хэц” кино шалгарч ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын, Роттердам хотноо болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд өрсөлдөх, Франц улсын Канн хотын олон улсын кино наадмын “Бэсрэг кино” буланд орох эрхээ “өвөртөллөө”. Ингээд кино наадамд амжилт үзүүлсэн уран бүтээлчдийг танилцуулж байна

Эрхэм уншигч танд “48 цаг – Монгол 2019“ кино наадмын шилдгүүдийг танилцуулъя.

  • ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ
    -“Талх 77” баг
  • -Л.Базарсад – “Хэц”
  • ШИЛДЭГ ЗОХИОЛЧ
    -“Absolute pictures” баг
  • -П.Дэлгэрбаяр – “The God”
  • ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН
    “Талх 77” баг
  • Н.Бямбасүрэн – “Хэц”
  • ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН
    “Cinemagic” баг
  • Т.Хүслэн – “Хагацал үгүй”
  • ШИЛДЭГ ЗУРАГ АВАЛТ
    “Талх 77” баг
  • Л.Базарсад – “Хэц”
  • ШИЛДЭГ ЗУРААЧ
    “Absolute pictures” баг
  • С.Чинсанаа – “The god”
  • ШИЛДЭГ ДУУНЫ НАЙРУУЛГА
    “Талх 77” баг
  • Э.Тэмүүжин – “ХЭЦ”
  • ШИЛДЭГ НҮҮР ХУВИРГАГЧ
    “Absolute pictures” баг
  • M.Одончимэг – “The God”
  • ШИЛДЭГ НҮҮР ХУВИРГАГЧ
    “Absolute pictures” баг
  • Ш.Даваасүрэн – “The God”
  • ШИЛДЭГ НҮҮР ХУВИРГАГЧ
    “Absolute pictures” баг
  • Э.Оюун-Эрдэнэ – “The God”
  • ШИЛДЭГ ЭВЛҮҮЛЭГ
    “Талх 77” баг
  • Э.Тэмүүжин – “Хэц”
  • ҮЗЭГЧДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ
    “Absolute pictures” баг

 

Leave a Reply