МУГТ Н.Төгсцогт ялагдал хүлээлээ

Мэргэжлийн боксын WBC холбооны ээлжит тулаанууд өнөөдөр /2020.02.09/ АНУ-ын Пеннсилвани мужийн Аллентаун хотын “PPL Center”-т зохион байгуулагдлаа. Энэ үдшийн хамгийн оргил тулаан болох WBC холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсний төлөө Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт болон “WBC” холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг хамгаалагч Гари Рассель Жр. нарын хооронд болж, өндөрлөлөө. 12 үе үргэлжилсэн ширүүхэн тулааны эцэст шүүгчдийн саналаар Гарри Рассель Жр. ялж WBC холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалж байна.

Н.Төгсцогт нь мэргэжлийн боксын ертөнцөд 11 тулаан хийж нэг ч удаагийн ялагдалгүйгээр 11 удаа ялалт байгуулаад байсан. Ийнхүү тэрбээр мэргэжлийн боксын ринг дэх анхны ялагдлаа хүлээж байна.

Түүний өрсөлдөгч болох WBC холбооны аварга Гари Расселл Жр бол 2015 оноос хойш WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа хүчтэй өрсөлдөгч бөгөөд 2014 онд WBC холбооны аваргын төлөөх тулаанд Василь Ломаченкод ганц л удаа ялагдсанаас өөр ялагдал хүлээж байгаагүй бөгөөд мэргэжлийн боксын нийт 31 тулаанд орсноос 30 удаа ялалт байгуулсан тамирчин юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн