Эмзэг хэсгийн гоо сайханг хэрхэн ТОРДОХ вэ?

      Эмэгтэй хүний хамгийн нандин, эмзэг хэсэг бол яах аргагүй үтрээ орчим. Тэр хэсгийн арьс ихэнхдээ харлах тохиолдол элбэг байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэж, булбарай зөөлөн болгох талаар хэдэн ЗӨВЛӨМЖ хүргэж байна.

1. Нимбэгийн шүүс:
Цайруулах тал дээр нимбэгийн шүүс нэлээд алдартай. Нимбэгийн шүүсэнд байх витамин Ц нь коллгагены үйлдвэрлэлийг идэвхжүүлж, эд эсийг нөхөн төлжүүлдэг. Иймээс нимбэгийн шүүсийг бараантаж борлосон хэсэгтээ (нандин хэсгийн борлосон арьс) түрхвэл хаамгийн үр дүнтэй арга энэ байх болно.

Хэрхэн хэрэглэх арга:

Нимбэгийн цэвэр шүүсийг хөвөнд шингээн биеийн арьсыг арчина. Нэмэлтээр чийгшүүлэх шаардлагатай бол цэвэр зөгийн балыг нэмж хийх боломжтой. 20 минутын дараа цэвэр усаар угаагаарай. Өдөр бүр хэрэглэвэл өндөр үр дүнтэй.

2. Өргөст хэмхийн шүүс:
Витамин А, В1 болон С нь өргөст хэмхэд их хэмжээгээр агуулагддаг ба коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, арьсыг чийгээр ханган цайруулна.

Хэрхэн хэрэглэх арга:

Өргөст хэмхийн цэвэр шүүсийг хөвөнд шингээн биеийн арьсыг арчина. Нэмэлтээр чийгшүүлэх шаардлагатай бол цэвэр зөгийн балыг нэмж хийх боломжтой. 30 минутын дараа цэвэр усаар угаагаарай. Өдөр бүр хэрэглэвэл өндөр үр дүнтэй.

3. Папая:
Папая найрлагад байх энзим нь арьсыг гуужуулж цэвэрлэн, цайруулах үйлчилгээтэй.

Хэрхэн хэрэглэх вэ?

Папая жимсний нухашийг арьсандаа түрхээд 20 минут болгоно. Дараа нь бүлээн усаар угаана. 7 хоногт 2 удаа хэрэглээрэй.

4. Төмсний шүүс:
Төмсний шүүсийг ашиглах нь арьсаа цайруулах хурдан арга юм. Төмсний найрлагад витамин Ц их хэмжээгээр агуулагддаг ба өнгөө алдсан арьсыг сэргээдэг.

Хэрхэн хэрэглэх вэ?

Төмсний шүүсээр биеийн арьсыг арчина. 20минутын дараа цэвэр усаар угаагаарай. Өдөр бүр хэрэглэвэл өндөр үр дүнтэй.

5. Улаан лоолийн шүүс:

Улаан лоолийн шүүсний найрлагад байх энзимүүд нь арьсыг гуужуулж, эд эсийг хурдан хугацаанд нөхөн төлжүүлнэ. Мөн түүнчлэн арьсыг үр дүнтэйгээр цайруулдаг байна.

Хэрхэн хэрэглэх вэ?

Улаан лоолийн шүүсийг хөвөнд шингээн нандин хэсгийн арьсаа арчина. 20-30 минутын дараа бүлээн усаар угаагаарай. Өдөр бүр хэрэглэвэл илүү үр дүнтэй.

6. Тараг:
Тараганд байх лактик хүчил нь арьсыг гуужуулж цайруулдаг байна. Цайруулахаас гадна арьсыг чийг тэжээлээр давхар хангах үйлчилгээтэй.

Хэрэглэх арга:

Цэвэр тарагыг нандин хэсгийн арльсандаа түрхээд 15 минут болно. Бүлээн усаар угаагаарай дараа нь. Мөн хэдэн дусал ниймбэгийн шүүс нэмж болох ба өдөр бүр хэрэглэвэл илүү үр дүнтэй.

7. Овъёосны гурил:
Овъёосны гурил нь арсыг гуужуулах , цайруулах үйлчилгээтэй байдаг. Тарагтай хольж хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Хэрхэн хэрэглэх вэ?

Нэг хоолны халбага овъёосны гурил дээр бага зэргийн тараг нэмээд сайтар хутгана. Арьсандаа түрхэж 15 минут болгосоны дараа бүлээн усаар угаагаарай.

8. Зуун настын ханд:
Зуун настын ханданд байх антиоксидантууд нь арьсны эд эсийг нөхөн төлжүүлдэг. Арьсыг үр дүнтэйгээр цайруулж, чийгшлээр хангана. Зуун настын хандны найрлагад байх витаминууд арьсыг тэжээлээр хангана.

95% органик зуун настын гел. Гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэхэд тохиромжтой. “Харшлах зүйлгүй” тестээр аюулгүй гэдэг нь батлагдсан тул маш эмзэг мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой. Зуун настын гел нь наалдамхай бус ба өнгөгүй тунгалаг өнгөтэй юм. Нүүр ба биеийн арьсанд маш хурдан шингэх чадвартай.
Хэрхэн хэрэглэх вэ?

Зуун настын навчнаас шууд гелийг нь авч хэрэглэж болно. Эсвэл маш өндөр концентрацитай зуун настын гелийг хэрэглэх боломжтой. Арьсандаа түрхэж 30 минут болсны дараа бүлээн усаар угаагаарай. Өдөр бүр энэ аргыг хэрэглэх нь үр дүнтэй.

9. Хүнсний сода:
Цайруулагч найрлагыг өөртөө агуулдаг учир хүнсний содыг хэрэглэх нь зүйтэй арга юм. Арьсыг харлуулаад өнгөгүй болгож байгаа меланин ялгарах процесыг удаашруулж, арьсыг гуужуулж, ялгарч байгаа тос хөлсийг өөртөө шингээж авах чадвартай.

Хэрхэн хэрэглэх вэ?

Түүхий сүүнд 2 хоолны халбага хүнсний сода нэмээд сайтар хутгана. Арьсандаа түрхэж 10 минут болох ба дараа нь бүлээн усаар угаагаарай. 7 хоногт 2 удаа хэрэглэхэд тохиромжтой.

10. Жүржийн хальс:
Жүржийн хальс нь витамин Ц ээр маш баялаг учир цайруулах үйлчилгээтэй. Мөн түүнчлэн коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эд эсийг нөхөн төлжүүлнэ.

БҮСГҮЙ ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн