Дэлхийг шуугиулж буй ХААДЫН ТОГЛООМ

“HBO”-ийн “Game of Thrones” цувралын сүүлийн бүлэг эхлээд байна. Эхний ангийг нь 17.4 сая хүн үзсэн гэж “HBO” мэдээлсэн бөгөөд энэ нь зөвхөн АНУ-ын цагаар ням гарагийн орой гарах үед шууд үзсэн хүний тоо аж. Тиймээс энэ нь шинэ дээд амжилт болж байна. Хэдий тийм боловч өөр байдлаар дараа нь үзсэн хүний тоо хэд вэ гэдгийг “HBO” өөрсдөө ч нарийн тооцож чадахгүй байгаа ажээ.

Үүнээс гадна зөвхөн ням гарагт л гэхэд “Game of Thrones”-ийн тухай таван сая гаруй удаа жиргэсэн байна. Энэ нь телевизийн цувралын түүхэн дэх дээд амжилт юм. “Game of Thrones” нь “HBO”-ийн хамгийн алдартай, бас хамгийн их зардлаар бүтээж байгаа цуврал бөгөөд шинэ бүлгийн нэг ангийг 15 сая ам.доллароор бүтээсэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн