gawliin yas

Монголоос олдсон эртний хүний гавлын ясыг судалжээ

Монголын зүүн хойд нутгийн Салхитын хөндийгөөс олдсон хүний гавлын ясыг судалж үзэхэд энэхүү бүс нутгаас одоогийн байдлаар олдсон хамгийн эртний орчин үеийн хүн болох нь тогтоогдсон тухай Оксфордын их сургуулийн судалгаанд мэдээлэв.

“Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэснээр, гавлын ясын хамаарах үеийг радиокарбон ашиглан тогтоож, ДНХ-г шинжилсний дүнд Монголоос олдсон цорын ганц “Плейстоцен хоминин”-ы үлдэгдэл болох нь тогтоогдсон ажээ.

gawliin yas

Энэ төрлийн хүн нь ойролцоогоор 34-35 мянган жилийн өмнө амьдарч байжээ.

Уг гавлын яс бараг бүтэн байсан бөгөөд магнай болон хамрын яс нь хэвээр хадгалагдан үлдсэн байжээ.

Оксфордын их сургуулийн судлаачид энэхүү гавлын ясыг 34950-33900 жилийн өмнөх үед хамаарна хэмээн үзэж буй нь судалгааны эхэнд таамаглаж байсан хугацаанаас найман мянган жилийн өмнө юм.

 

Leave a Reply