tsagaan togoruu-2

Цагаан тогорууг судалж хамгаална

Хятадын тал хиймэл дагуулын тусламжтай цагаан тогорууны нүүдлийг хэдийнэ ажиглаж эхэлсэн байна.

   Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг зургаан байгууллага цагаан тогорууг хамгаалах асуудлаар хамтран ажиллахаар болжээ.

Цагаан тогоруу нь гурван улсын нутгаар улирлын чанартай нүүдэллэн амьдардаг онцлогтой бөгөөд үндсэн үүр нь ОХУ-д байдаг бол зун нь Монголд, өвөл өмнөд рүү нүүдэллэн БНХАУ-д өвөлждөг онцлогтой аж. Тиймээс гурван улсын судлаачид тус тусын нутаг дэвсгэрт байх үеийг нь судлаад мэдээллээ нэгтгэхээр тохиролцон хамтран судалхаар болсон байна.

tsagaan togoruu

Монгол оронд 6 зүйл тогоруу бий. Бие том, 1200-1400 мм өндөр, дун цагаан зүстэй. Далавчны үзүүр хар. Нүүр, хошуу, хөл улаан. Эр эмээсээ арай том. Залуу тогоруу улаан туяатай, цагаан өдтэй.

Цагаан Тогоруу  /Grus leucogeranus pallas/

Шувууны аймгийн тогоруу хэлбэртний баг болох тогорууны овогт багтана. Монголд Төв аймгийн Бөхөг голын хөндий, Дорнод аймгийн Дашбалбар сумын Хайчийн цагаан нуур орчим нутагладаг. Дэлхийд 250-300 толгой байдаг учир “Улаан ном”-д бүртгэлтэй амьтан. Манай орны төв хэсэгт нүүдлийн, Дорнод хэсэгт зусч байх үедээ тааралдана. Якутын хойд хэсгээр өндөглөн зусна. Энэтхэг, хятадын зүүн урд нутагт өвөлдждөг. Монголд улсын ан агнуурын хуулиар цагаан тогорууг агнахыг хориглосон.

Таних шинж

Монгол оронд 6 зүйл тогоруу бий. Бие том, 1200-1400 мм өндөр, дун цагаан зүстэй. Далавчны үзүүр хар. Нүүр, хошуу, хөл улаан. Эр эмээсээ арай том. Залуу тогоруу улаан туяатай, цагаан өдтэй.

Алс хол газар нүүдэллэдэг. Тогоруу богино хугацаанд хурдан нисч, нүүдэллэдэг бөгөөд хамгийн сонирхолтой нь маш өндөр уулан дээгүүр нисдэг байна. Нүүдэллэх хугацаандаа шөнийн гүн харанхуйд буудаллаж гэгээ оронгуут л нислэгээ үргэлжлүүлдэг.

Grus leucogeranus pallas

Цагаан тогоруу бол хамгийн хол нүүдэллэдэг жигүүртэн.

Амьдралын онцлог 

Якутын тундр дахь үүрлэх биотоп үй түмэн жижиг, том нуурууд бүхий чийглэг тундр бөгөөд эргэн тойрон шилмүүст ойгоор хүрээлэгдсэн байдаг. Ихэвчлэн 2 өндөг гаргана. Монголд дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр нүүдэллэн ирж, зэлүүд нутагт зусна. Их төлөв эргээрээ зэгстэй, намгархаг нуур болон голын хөндийн өтгөн өвстэй чийглэг нугад тохиолдоно.

Leave a Reply