tamirchdiin-huwtsas-2019

Олимпод оролцох баг тамирчдын хувцсыг “Мишээл-Амазонка” ХХК

Дэлхийн улс орнууд спортоор дамжуулан өөрийн улсын брэнд өнгө төрхийг тодорхойлж түүнийг бизнесийн зорилгоор ашиглаж эдийн засгаа дэмждэг билээ. Харин манай улс өнөөг хүртэл тэрхүү өнгө төрхөө тодорхойлоогүй байна.

Монгол Улсын Засгийн Газраас дэвшүүлсэн “Монгол брэнд” үүсгэх, үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгыг хэрэгжүүлэхээр 2019 оны 59 дүгээр тогтоолыг баталж, “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан, спортын амжилт гаргаж буй Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан Монгол үндэстний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор загварын уралдааныг хувцас урлалын нийт уран бүтээлч, байгууллага хамт олонд зоруилан урьдчилсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулан өргөн хүрээнд зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Энэхүү спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэнээс “Мишээл-Амазонка” ХХК-ын ирүүлсэн загвар спортын болон ёслолын төрлүүдэд шалгараад байна. Спортын хувцасны загварыг уралдааны удирдамжид заасны дагуу “Үндэсний шигшээ багийн тамирчид”-д танилцуулан, ёслолын хувцасны загварыг олимпийн наадамд бэлтгэх дэд ажлын хэсэгт танилцуулан санал авч тус тус баталгаажуулан, “Мишээл-Амазонка” ХХК-д спортын болон ёслолын хувцасны үйлдвэрлэх эрхийг өгч гэрээ байгууллаа.

Leave a Reply