coronavirus-eruul-mendiin-yam-2020

Коронавирусын албан ёсны мэдээллийг ЭМЯ-ны цахим хуудаснаас авах боломжтой

Дэлхий даяар коронавирусын халдварын нийт тоо 75,122, нас барсан хүний тоо 2,005 болсон бол халдвар туссаны дараа бүрэн эдгэрсэн хүний тоо 12,624 болжээ. Халдварын голомттой хөрш зэргэлдээ манай улсын хувьд “Өндөр эрсдэлтэй” орны тоонд орсон.

Тиймдээ ч иргэдийн дунд халдвар тархсан байх магадлалтай гэсэн айдас байсаар байна. Ийм цаг үед санаатай болон санаандгүй байдлаар худал мэдээлэл тараасан хэргүүд сүүлийн үед гараад буй.

~Коронавирусийн талаарх албан ёсны мэдээллийг ЭМЯ-ны цахим хуудаснаас аваарай~

Хуулийн байгууллагууд шуурхай ажиллаж худал мэдээлэл тараасан этгээдүүдийг олсныг өмнө нь бид мэдээлсэн.

Худал мэдээлэл тарааснаас үүдэж иргэд хүнсээ нөөцлөх, эрүүл мэндийн яам болон бусад албан тушаалтнуудыг “Халдвар тархсныг нууцалж байна” гэж хардах хүмүүс их байна. Өнөөдрийн байдлаар (2020.02.19) Монгол улсад коронавирусын халдвар илрээгүй бөгөөд тусгаарлаж, шинжилсэн хүмүүсийн хариу сөрөг буюу халдваргүй гэсэн онош гарсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдээд байна

Leave a Reply