ASEM-Villa

Таван сая төгрөгөөр Туулын ус цэвэрших үү!

Хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний бохир ус алдсан. Хоолой Туул голтой ойр байрладаг учир бохир ус гол руу шууд цутгагдсан байна.

Уг хотхонд одоогоор 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил хийхдээ төвийн шугамд холбогдсон байхаар зохицуулалт хийсэн юм. Гэтэл өнгөрсөн оны намраас тус газарт хөрсний усны бохирдол их байна гэх шалтгаанаар УСУГ-аас бохирын шугамыг хязгаарлажээ. Дараа нь хотхоны бохирыг соруулах зохицуулалтыг хийсэн гэдэг.

Улмаар төвийн шугамд холбох асуудлыг өвөл хийх байсан ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өдийг хүртэл холбоогүй байна. Учир нь тухайн холболтын ажлыг дулаан байхад хийвэл илүү үр дүнтэй байдаг гэжээ. Тухайн гэмтэл гарсан усны шугам нь зөвхөн “Асем Вилла” хотхоны шугам бөгөөд “Скай ресорт” цогцолбор нь тусдаа шугамд холбогдсон гэдгийг тус байгууллагын инженер тайлбарлажээ.

Тэгвэл Туул гол руу бохир нь цутгаж, агаар болон орчныг бохирдуулсан гэх асуудалд холбогдох байгууллагуудаас 5 сая төгрөгийн торгууль тавьжээ.

Нийтдээ 3-4 тэрбум төгрөгөөр зарагдсан тансаг зэрэглэлийн байранд амьдардаг айлуудад 5 сая хэр их мөнгө болох, тэр мөнгөөр бохирдсон усыг цэвэршүүлж болох уу гэдэг асуудал иргэдэд сонирхолтой санагдсаар байгаа юм.

Leave a Reply