Таныг FOREX амжилтанд хүргэнэ. Гэхдээ…

Та гэртээ интернэт, компьютертай хэрнээ хийх ажилгүй зүгээр сууж, ямар бизнес эрхэлдэг юм билээ хэмээн толгойгоо гашилган сууна уу? Тэгвэл зөвхөн энэ хоёртой байхад л санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж таны өмнө бий шүү. Энэ бол форекс буюу валют арилжаа юм. Гэхдээ нэг зүйлийг сануулахад, энэхүү арилжааг сэтгэл зүйн тогтвортой, эдийн засгийн өндөр мэдлэг боловсролтой хүмүүсийн хийх ажил шүү. Энэхүү ажил маш их эрсдэлтэй учраас арилжааны талаар мэдэгдэхүүнгүй хүн олохоосоо илүүтэй алдахад амархан. Тиймээс энэхүү арилжааг сайн судалж нягталсны эцэст үүгээр оролдож үзэх хэрэгтэй, үгүйгээ шийдээрэй.

 

 

Форекс арилжаа гэж юу вэ?

 

Forex гэдэг нь “foreign exchange” буюу гадаад валют гэдэг үгийн товчлол бөгөөд үүнд бүх төрлийн валютуудын арилжааг хамааруулан ойлгоно. Ихэнх хүмүүс валютын арилжааг хувьцааны арилжаатай адилхан ашиг олж болно гэдгийг ойлгохгүй явсаар ирсэн. Улс бүрийн валют бусад улсын валютуудтай харьцах ханш үргэлж тогтмол хэмжээгээр хэлбэлзэж байдаг ба энэ нь арилжаанд оролцогчийн ашиг олох нөхцөл болж өгдөг.

 

 

Гэрээсээ форексын арилжаанд оролцохын давуу тал:

 

Та өөрийн цагийн хуваарьтаа тохируулан арилжаанд оролцох боломжтой. Форекс зах зээл нь Даваа гарагаас Баасан гараг хүртэл 24 цагийн турш ажилладгаараа хувьцааны зах зээл болон албан ёсны ажлын цагийн хүрээнд ажилладаг бусад бизнесийн салбаруудаас ялгаатай. Хэрвээ та хүсвэл бүр шөнө дунд ч форексын арилжаанд оролцож болно гэсэн үг.

 

Том зах зээл.

 

Форекс арилжаа нь дэлхий дээрх хамгийн том зах зээл юм. Энэ нь бусад бүх зах зээлтэй холбоотой ба хөрөнгийн зах зээлтэй бүр нягт холбоотой. Энэ нь хэн ч байсан форексын арилжаанд оролцох боломжтой гэсэн үг. Энэ зах зээл дээр өдөрт дундажаар дөрвөн триллион доллар арилжаалагдаж байдаг.

 

Арилжаанд оролцоход хязгаарлалт бага

 

Форексын арилжаанд оролцож эхлэхэд ердөө 100 доллараас ч бага мөнгө шаардлагатай. Хэрэв та илүү их мөнгө цуглуулах хэрэгтэй, гэртээ гэрийн эд хогшил худалдан авах шаарлагатай, эсвэл eBay болон Craigslist дээр ямар нэгэн зүйл тавьж зарах шаардлагатай болсон бол та шууд л форекс арилжаанд оролцох хэрэгтэй.

 

Зарим гэнэтийн бэрхшээлүүдэд анхаарал сэрэмжтэй байх шаардлагатай. Хэрвээ та форекс зах зээлд оролцохоор шийдсэн бол тохиолдож болох хэд хэдэн гэнэтийн бэрхшээлүүдийг мэдэж байх шаардлагатай.

 

Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтыг нь “учир шалтгаан”-аас илүү сэтгэл хөдлөл дээр тулгуурлан гаргах

 

Ямар ч төрлийн хөрөнгө оруулалт дээр зөв тоглож чадвал томоохон хэмжээний мөнгө босгох боломжтой байдаг. Оролцогч өөрөө өөртөө байнга тавьж байх хэд хэдэн хязгаарлалтууд байдаг ба эдгээрээс хамгийн наад захын хязгаарлалт нь гэвэл амьдрахад шаардлагатай мөнгөөрөө эрсдэлтэй алхам хийхгүй байх хэрэгтэй.

 

Тоглоомын дүрмийн талаар хангалттай мэдлэггүйгээр хөрөнгө оруулалт хийх

 

Тоглоомын дүрмийг нарийн сайн ойлгоогүй л бол ямар ч сайн тамирчин байсан бэйсболын талбайд хол гүйж чаддаггүйтай адилхан хөрөнгө оруулалтынхаа талаар тодорхой түвшиний ойлголт авч чадаагүй л бол та тэр хөрөнгө оруултыг хийгээд төдийлөн ашиг олж чадахгүй.

 

Форекс нь их хэмжээний мөнгө босгоход хамгийн тохиромжтой зах зээл бөгөөд тэр тусмаа гэрт тулгуурласан бизнес болгон хөгжүүлэхэд нэн тохиромжтой. Энэ нь хэн бүхэнд, цаг үргэлжид нээлттэй байдаг ба хүсвэл та өнөөдөр ч гэсэн энэ зах зээл рүү орж болно.

Leave a Reply