ogtno

Үлийн цагаан оготнын устгалд “будаа” ашиглана

Өвөрхангай аймгийн 11 сумын 1060.0 мянган га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготно тархаад байна. Үүнээс Бүрд, Баян-Өндөр, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл суманд тархалт нэлээн их байгаа юм.

“ХХААХҮЯ-наас 30 мянган га талбайд 60 тонн орчим бактержуулсан будааг нийлүүлэх чиглэлтэй байгаа. Яамнаас өгсөн төсөв, сумын төсвийн хүрээнд будааг худалдан авч, тархалтын судалгаагаа үндэслэн сумдад хуваарилна.

Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хэлбэрээр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг явуулна” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир хэллээ. Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготныг устгахад энгийн механик, биологийн болон микробиологийн олон арга байдаг. Энэ удаа будааг бактержуулж цацан оготныг хордуулж устгах аргыг хэрэглэх ажээ.

Leave a Reply